logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-ын завсрын сонгуулиар АН ялалт байгуулах нь Дональд Трампын бүрэн эрхийн сүүлийн 2 жилд хэрхэн нөлөөлөх вэ
    Greg Giroux
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 02 14:00
    22

    Зургийг: Kamil Krzaczynski/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын завсрын сонгуулийн зар сурталчилгааны нийт зардал 11 тэрбум ам.доллар давж,  бүх цаг үеийн хамгийн өндөр зардалтай сонгууль болох төлөвтэй байна. Бүгд Найрамдах намын хувьд сонгуулийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын рейтинг түүхэн доод түвшинд хүрч, шатахууны өндөр үнэ амьжиргааны өртөгтэй холбоотой сонгогчдын бухимдлыг нэмэгдүүлсэн зэрэг олон сорилттой нүүр тулаад буй.

    Дональд Трамп хоёрдугаар бүрэн эрхийн хугацаандаа АНУ-ын Конгрессын хоёр танхимд Бүгд Найрамдах нам олонх байгаа давуу талыг ашигласаар ирсэн юм. Нэг нам Ерөнхийлөгчийн албан тушаал болон Конгрессын хоёр танхимыг зэрэг гартаа авсан үед томоохон хууль тогтоомжийг батлуулах боломж нэмэгддэг. Үүний тод жишээ нь Дональд Трампын 2017, 2025 онд хэрэгжүүлсэн татварын хөнгөлөлтийн арга хэмжээнүүд.

    Харин одоо Дональд Трампын засаглалд олон нийт сэтгэл хангалуун бус байгаагаас 11 дүгээр сарын гурваны өдөр болох АНУ-ын Конгрессын сонгуулиар Бүгд Найрамдах намын энэхүү давамгай байдал эцэс болох эрсдэлтэй байна. Хэрэв АНУ-ын Ардчилсан нам сонгуульд ялалт байгуулбал Дональд Трампын засаг захиргаа ирэх хоёр жилд Конгрессын хүчтэй хяналт шалгалтад өртөж, хууль батлуулахын тулд буулт хийх шаардлагатай болно.

    ELECTION-SPENDING-GFX OK.jpg

    Ардчилсан намын хувьд Сенатаас илүүтэйгээр Төлөөлөгчдийн танхимд олонх болох магадлал өндөр байгаа аж. Төлөөлөгчдийн танхимд олонх болохын тулд тус нам одоогийнхоосоо ердөө гурван суудал нэмж авах шаардлагатай. Харин Сенатад нөхцөл байдал илүү ярвигтай юм. Тодруулбал: Ардчилсан нам 51 суудал бүхий шууд олонх болохын тулд дөрвөн суудал нэмэх шаардлагатай. Учир нь Сенат 50:50 харьцаатай тэнцвэл АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жэй Ди Вэнс шийдвэрлэх санал өгч, Бүгд найрамдах намын талд асуудал шийдэгдэх боломжтой аж.

    Ардчилсан нам удахгүй болох сонгуульд аль намыг дэмжих талаар санал асуулгын дүнгээр Бүгд Найрамдах намыг тэргүүлж буй. Мөн “Polymarket”, “Kalshi” зэрэг таамаглалын зах зээлд ч Ардчилсан нам хоёр танхимд ялалт байгуулах хувилбар илүү давамгайлж байгаа юм. 

    unnamed.png

    Конгрессын ганцхан танхимд л Ардчилсан нам олонх болсон тохиолдолд Дональд Трампын тус намын эсэргүүцдэг хуулийн төслүүдийг Конгрессоор батлуулах боломж хязгаарлагдана. Аливаа хуулийн төсөл нь Ерөнхийлөгч гарын үсэг зурах эсвэл хориг тавихаас өмнө Төлөөлөгчдийн танхим болон Сенатын аль алинаар батлагдах ёстой. Тиймээс хоёр танхимын аль нэгэнд Ардчилсан нам олонх болбол аливаа хуулийн төслийг зогсоож болох юм.

    Мэдээж АНУ-ын Ерөнхийлөгч Конгрессоос баталсан аливаа хуулийн төсөлд хориг тавих эрхтэй. Ерөнхийлөгчийн хоригийг давж гарахын тулд Төлөөлөгчдийн танхим болон Сенатын аль алинд нь 2/3-ийн супер олонх шаардлагатай бөгөөд энэ сонгуулиар Ардчилсан намын хувьд ийм түвшинд хүрэх магадлал бага байна. Хэдий тийм боловч Дональд Трампын засаг захиргаа Ардчилсан намын хяналтад шилжих Конгрессын хороодын шалгалтуудтай тулгарч болзошгүй. Тухайлбал: Дональд Трампын гэр бүлийн хувьцааны арилжаа, криптовалютын бизнесүүд, цагаачлалын бодлого зэрэг асуудалд шалгалт эхлүүлэх магадлалтай юм.

    Cэтгэгдэл бичих