
Зургийг: Fiona Goodall/Bloomberg
(Bloomberg) -- Шинэ Зеландад аравдугаар сард орон сууцны үнэ үргэлжлэн буурч, жилийн дүнгээр сүүлийн 19 сарын хамгийн огцом уналт үзүүллээ.
Нэр дэвшигчдийн дунд өрсөлдөөн ширүүн өрнөж буй Парламентын сонгууль болохоос хоёрхон хоногийн өмнө гарсан энэхүү үзүүлэлт нь шинэ Засгийн газарт тулгарах дарамтыг нэмэгдүүлж байна.

Үл хөдлөх хөрөнгийн зөвлөх “Cotality” компанийн мэдээлснээр аравдугаар сард орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар буурчээ. Энэ нь 2025 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр унасан үзүүлэлт болж байна. Түүнчлэн есдүгээр сартай харьцуулахад үнэ 0.4 хувиар буурч, долоо дахь сардаа дараалан унажээ.
Шинэ Зеландад орон сууцны дундаж үнэ 2020 оны сүүлээс хойших хамгийн доод түвшинд хүрээд байгаа аж. Шатахууны үнэ эрс өсөж, ажилгүйдэл нэмэгдэж буй үед энэ нь айл, өрхүүдийн хэрэглээний зардлын өсөлтийг хязгаарлах төлөвтэй байна.