
Зургийг: С.Батсайхан
Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн анхдагч зах зээлийн өгөөж 2026 оны III улиралд 9.91 хувь болж, өмнөх улирлаас буурсан байна. 2025 оны мөн үед 11.2 хувь байсантай харьцуулахад мөн буурсан үзүүлэлт боллоо. Сүүлийн таван жилд үл хөдлөх хөрөнгийн өгөөж тогтмол 9-10 хувийн түвшинд хадгалагдаж ирсэн байна.

“Тэнхлэг зууч” компанийн судалгаагаар өндөр инфляц, зээлийн санхүүжилтийн өртөг орон сууц худалдан авах эрэлтийг хязгаарлаж буй. Мөн барилгын өртгийн өсөлт үнийн өсөлт саарахад нөлөөлж байгааг онцолж байгаа юм.
Барилгын өртөг жилийн 19.1 хувь, орон сууцны барилгын өртөг 26 хувиар өссөн бол орон сууцны үнэ 6.2 хувиар нэмэгджээ. Иймээс 2026 оны IV улирал болон 2027 оны эхний хагаст орон сууцны үнийн өсөлт саарах ч эрс уналт гарах магадлал бага гэж судалгаанд дурдсан байна.

Өөрөөр хэлбэл зах зээлийн эрэлт санхүүжилтийн өртгөөр хязгаарлагдаж байгаа ч барилгын зардал үнийн доод түвшнийг дэмжих төлөвтэй байна гэж онцолжээ.