logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    “Гэрэгэ Системс” гар утаснаасаа тоон гарын үсэг зурах “e-ID Mongolia” шийдлээ танилцууллаа
    Харилцагчийн мэдээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 04 11:00
    67

    Зургийг: Гэрэгэ Системс

    “Гэрэгэ Системс” ХХК иргэд, байгууллагад гар утсаараа өөрийгөө танин баталгаажуулж, хуулийн хүчин төгөлдөр тоон гарын үсгээр цахим гэрээ байгуулах боломж олгох “e-ID Mongolia” аппликэйшнээ танилцууллаа. Аравдугаар сарын 28-нд болсон “IT World 26” арга хэмжээний үеэр танилцуулсан дээрх  шийдэл нь үйлчилгээ авахын тулд салбарт биечлэн очих, цаасан баримт бүрдүүлэхэд зарцуулдаг цаг хугацаа, зардлыг бууруулахад чиглэж байна.

    Хэрэглэгч USB токен, карт уншигч зэрэг нэмэлт төхөөрөмжгүйгээр гар утаснаасаа баримтын мэдээллийг хянаж, PIN кодоор гарын үсгээ баталгаажуулах боломжтой. Мөн "Windows", "macOS" үйлдлийн системтэй компьютероос PDF баримтад гарын үсэг зурах программ ашиглах бөгөөд баталгаажуулсан баримтын гарын үсэг, гэрчилгээний хүчинтэй байдлыг цахимаар эсвэл QR кодоор шалгаж болно гэж компани мэдээлэв.

    unnamed (2).jpg

    Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад “SplitKey” технологи ашиглажээ. Компанийн тайлбарласнаар гарын үсгийн нууц түлхүүрийг хэрэглэгчийн гар утас болон компанийн хамгаалалттай серверт хоёр хэсэг болгон хадгалдаг тул аль нэг хэсгийг дангаар нь ашиглан гарын үсэг зурах боломжгүй. Аппликэйшнд нэвтрэх болон гарын үсэг зурах үйлдлийг тусдаа PIN кодоор баталгаажуулдаг байна.

    Байгууллагууд одоогийн вэб сайт, аппликэйшн, үндсэн системдээ уг шийдлийг холбож, харилцагчаа зайнаас танин баталгаажуулах, цахим гэрээ байгуулах боломжтой. Ингэснээр үйлчилгээний явцыг цахимжуулж, салбар дээрх ачаалал болон баримт бичиг боловсруулах ажлыг багасгах нөхцөл бүрдэнэ. Иргэдэд тоон гарын үсэг, гэрчилгээ олгох, байгууллагын системд холбож нэвтрүүлэх болон харилцагч танин баталгаажуулах үйлчилгээг үнэ төлбөргүй санал болгож байгаагаа компани онцоллоо.

    “Гэрэгэ Системс” ХХК бүтээгдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ цаг хугацаа, хөрөнгийн бүтээмжгүй зарцуулалтыг багасгах зорилготой “Хайран юм” нөлөөллийн кампанит ажлыг эхлүүлжээ. “e-ID Mongolia” шийдлээр өдөр тутмын гэрээ, баримт бичгийн баталгаажуулалтыг гар утсанд төвлөрүүлж, иргэд болон байгууллагын цахим үйлчилгээний хэрэглээг өргөжүүлэхийг зорьж буйгаа тус компани онцоллоо.

    Cэтгэгдэл бичих