logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Н.Болор-Эрдэнэ
    АҮЭБЯ: АИ-92 автобензиний үнийг энэ сард бага дүнгээр бууруулах төлөвлөгөөтэй байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 05 16:10
    70

    Зургийг: Э.Тэнгис

    АИ-92 автобензиний үнийг 11 дүгээр сард тодорхой хэмжээнд буулгах төлөвлөгөөтэй байгааг салбарын сайд мэдээллээ. Тодруулбал: АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 560 төгрөгөөр нэмэгдсэн ч энэ сард үнийг нь 100 төгрөгөөр ч болов бууруулахаар төлөвлөсөн гэж холбогдох албаныхан мэдэгдсэн юм.

    Мөн олон улсын нөхцөл байдал харьцангуй сайжирч, үнэ буурах хүлээлттэй байгаа ч Евро-92 автобензинийг өөр улс орнуудаас импортолж байгаа тул хилийн үнээр үнэ тогтож буйг онцоллоо. 

    АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “11 дүгээр сарын хувьд шатахууны нийлүүлэлт харьцангуй нэмэгдэж, 92 мянган тонныг авахаар баталгаажуулсан тул нөөц бүрдэж ирэх сард нөхцөл байдал сайжирна” гэж онцоллоо. Мөн жил бүрийн I-III сард улс орнуудын шатахууны хэрэглээ буурдаг тул энэ үеэр нөөцөө хангалттай бүрдүүлж авахаар ажиллаж байгаагаа тодотгов.

    Энгийн АИ-92 автобензинийг зөвхөн ОХУ-ын Ангарскийн үйлдвэрт үйлдвэрлэж Киргизстан болон Монгол Улсад л экспортолдог. Өмнө нь ОХУ-д шатахууны хүрэлцээ буурсны улмаас энгийн АИ-92  автобензинийг хэрэглэж,  импорт нь буураад байна.

    Мөн “Долоодугаар сард 47 мянган тонн АИ-92 автобензин ОХУ-аас нийлүүлсэн бол наймдугаар сард 64 мянган тонн, есдүгээр сард 67 мянган тонныг авсан ч Монгол Улсын хэрэглээ сард 90-100 мянган тонн байдаг" гэж салбарын сайд онцлов.  Хэдий тийм боловч шатахууны импортын хэмжээг сар бүр нэмэгдүүлж, энэ сард 92 мянган тонн АИ-92 автобензиний захиалга баталгаажсан гэдгийг тодотголоо.

    Cэтгэгдэл бичих