logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Алтны үнэ 7 хоногийн дүнгээр VIII сараас хойших хамгийн өндөр өсөлт үзүүлэх төлөвтэй байна
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 06 10:25
    220

    Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg

    Алтны ханш энэ долоо хоногийг тав гаруй хувийн өсөлттэйгөөр хаах төлөвтэй

    (Bloomberg) -- АНУ-ын завсрын сонгуулийн дараа ам.долларын ханш суларч, АНУ-ын Засгийн газрын бондуудын өгөөж буурснаар алтны үнэ долоо хоногийн дүнгээр наймдугаар сараас хойших хамгийн өндөр өсөлтөө үзүүлэх төлөвтэй байна.

    Энэ долоо хоногт тав гаруй хувиар чангарсан алтны ханш сүүлийн байдлаар унц нь 4100 ам.доллар давлаа. Хэдий тийм боловч  зарим хөрөнгө оруулагч хувьцааны зах зээл дэх алдагдлаа нөхөхийн тулд алтаа зарснаар үнийн өсөлт тодорхой хэмжээгээр саарчээ.

    GOLD-GFX.jpg

    Сонгогчдын олонх нь дата төвүүдийг эсэргүүцэж буйгаа илэрхийлснээр пүрэв гарагт АНУ-ын технологийн компаниудын хувьцааны ханш эрс унасан байна. Ингэснээр арилжаанд оролцогчид аюулгүй хөрөнгө болох АНУ-ын Засгийн газрын бондууд руу шилжсэнээр өгөөж нь буурч байна.

    Cэтгэгдэл бичих