logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн татаас 2022 оноос хойших дээд түвшинд хүрэв
    Kanoko Matsuyama
    Lorelei Smillie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 06 10:00
    46

    Зургийг: Eddie Seal/Bloomberg

    Газрын тосны үнэ IV сараас хойших хамгийн огцом уналттайгаар долоо хоногийг өндөрлүүлэх төлөвтэй

    (Bloomberg) -- ОХУ дотоодын түлшний нийлүүлэлтийг баталгаажуулахаар газрын тос үйлдвэрлэгчдэд олгосон татаасын хэмжээ сүүлийн дөрөв гаруй жилийн дээд хэмжээнд хүрлээ.

    ОХУ-ын Сангийн яамны мэдээлснээр аравдугаар сард нийт 415 тэрбум рубль буюу 5.1 тэрбум ам.долларын татаас олгожээ. Энэ нь 2022 оны дөрөвдүгээр сард 450 тэрбум рублийн түүхэн дээд төлбөр олгосноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

    Энэхүү татаас нь экспорт илүү ашигтай болсон үед ч ОХУ-ын газрын тос үйлдвэрлэгчдийг дотоодын хэрэглэгчдэд түлш нийлүүлэхийг урамшуулах зорилготой аж. Ираны дайнаас үүдэн энэ онд газрын тос, түлшний үнэ эрс өссөнөөр ОХУ-ын үйлдвэрлэгчдэдээ олгох татаасын хэмжээ нэгдүгээр сард хэдхэн тэрбум рубль байснаас одоо хэдэн зуун тэрбум рубльд хүрээд байна.

    ОХУ-ын Сангийн яамны мэдээлэлд тулгуурласан “Bloomberg”-ийн тооцооллоор аравдугаар сарын татаас нь тус улсын 829 тэрбум рублийн газрын тосны цэвэр төсвийн орлогын бараг 50 хувьтай тэнцжээ.

    RUSSIA-SUBSIDY-GFX.jpg

    Хөрөнгө оруулагчид Ойрх Дорнодын мөргөлдөөнийг эцэслэх хүчин чармайлтыг үнэлж буй үед газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр дөрөвдүгээр сараас хойших хамгийн огцом уналтаа үзүүлэх төлөвтэй байна.

    Завсрын сонгуультай холбоотой огцом уналтын дараа брент төрлийн газрын тосны үнэ пүрэв гарагт бараг дөрвөн хувиар өсөж, баррель нь 98 ам.долларт хаагдлаа. Хэдий тийм боловч энэ долоо хоногт ханш нь 10 гаруй хувиар суларсан үзүүлэлттэй байна.

    Есөн сар үргэлжилсэн мөргөлдөөн өндөрлөж магадгүй гэсэн хүлээлт нэмэгдсэн  ч талууд саналын зөрүүтэй хэвээр байгаа юм. Техран Ормузын хоолойг бүрэн нээхээс өмнө АНУ Ираны боомтуудад тавьсан тэнгисийн цэргийн бүслэлтийг цуцлах, хориг арга хэмжээг сулруулах, царцаасан хөрөнгийг чөлөөлөхийг шаардаж байна.

    Cэтгэгдэл бичих