logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Азийн жишиг цагаан будааны үнэ сүүлийн 2 жилийн дээд түвшинд хүрлээ
    Pratik Parija
    Megan Durisin
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 05 15:15
    45

    Зургийг: Ruhani Kaur/Bloomberg

    (Bloomberg) -- Азийн жишиг цагаан будааны үнэ сүүлийн хоёр жил орчмын дээд түвшинд хүрлээ. Үүнд цаг агаарын Эль Ниньо үзэгдлийн улмаас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл доголдож буй нь голлон нөлөөлжээ. Энэ нь хүнсний инфляцыг улам эрчимжүүлэх эрсдэл дагуулж байна.

    Азийн олон оронд цагаан будааны ургацаа хурааж буй энэ үед ердийнхөөс хуурай цаг агаар ажиглагдаж байгаа аж. Энэ нь Энэтхэг зэрэг дэлхийд экспортоороо тэргүүлэгч улс орнуудын ургацад сөргөөр нөлөөлж байна.

    АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны тооцоолсноор энэ улиралд дэлхийн цагаан будааны үйлдвэрлэл 10 гаруй жилийн хугацаанд анх удаа буурах төлөвтэй байна.

    473828454.gif

    Үүний улмаас үнэ өсөж, Азийн тэргүүлэгч экспортлогчдын нэг Тайландын таван хувийн хольцтой цагаан будааны үнэ лхагва гарагийн байдлаар тонн тутамдаа 499 ам.доллар хүрлээ. Энэ нь 2024 оны 12 дугаар сараас хойших дээд түвшин болсныг Тайландын Цагаан будаа экспортлогчдын холбоо мэдээлжээ.

    Мөн Чикагогийн бирж дэх боловсруулаагүй будааны фьючерс үнэ он гарсаар 80 гаруй хувиар өсөөд байна. 

    Cэтгэгдэл бичих