
Зургийг: Michael Nagle/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын завсрын сонгуулийн үр дүн дижитал хөрөнгийн зах зээл дэх улс төрийн нөлөөлөлд хамгийн өртөмтгий зарим хэрэгслийн ханшийг савлуулж байна.
Үүнд Дональд Трамптай холбоотой криптовалютуудаас эхлээд “Bitcoin” олборлогч гэдгээрээ танигдсан компаниудын үнэлгээг тодорхойлж буй Техас дахь томоохон дата төвийн төслүүд багтжээ.

Дональд Трампын хамтран үүсгэн байгуулсан “World Liberty Financial” компанийн "WLFI" токены ханш сүүлийн 24 цагт зургаан хувиар буурсан бол түүний нэрээр гаргасан “Memecoin”-ийн ханш 19 орчим хувиар суларчээ. Түүнчлэн “Trump Media & Technology Group”-ийн хувьцааны ханш 25 хувиар унасан байна.
Хөрөнгө оруулагчид криптовалют олборлох байгууламжуудыг хиймэл оюуны дата төв болгон өөрчлөх төлөвлөгөөг дахин үнэлж эхэллээ. Техас мужид дата төвийн хөгжлийг хязгаарлалтгүй өргөжүүлэхийг эсэргүүцэгч нэр дэвшигч захирагчаар сонгогдсон нь ирээдүйн тооцоолох хүчин чадлын нийлүүлэлтийн чухал эх үүсвэрт эрсдэл учруулж байна.

Ардчилсан намын сонгуулийн ялалт дата төвийн бүтээн байгуулалтыг удаашруулж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдсэн. Энэ салбарын компаниудын санхүүжилтийн зардал өндөр хэвээр байх төлөвтэй байгаа юм.