logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Anthropic PBC” IPO хийж, зах зээлийн үнэлгээгээ $1.4 их наяд хүргэхийг зорьж байна
    Bailey Lipschultz
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 11 12:00
    28

    Зургийг: Gabby Jones/Bloomberg

    “Anthropic” нэгж хувьцаагаа 70-78 ам.долларын хооронд санал болгоно

    (Bloomberg) -- “Anthropic PBC” хувьцаагаа олон нийтэд санал болгохдоо ойролцоогоор 1.4 их наяд ам.долларын үнэлгээнд хүрэхийг зорьж байна.

    “Claude” чатботыг хөгжүүлэгч тус компани IPO болон хаалттай хүрээнд хувьцаа байршуулж нийт 90.4 тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө татахаар төлөвлөснийг мягмар гарагт АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд хүргүүлсэн баримт бичигт дурджээ.

    IPO-оор нэгж хувьцааг 70-78 ам.долларын үнээр санал болгох ба 64.4 тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө босгохоор төлөвлөж байна. Нийт 801.4 сая ширхэг хувьцаа гаргах бол одоогийн хөрөнгө оруулагчид нь 23.6 сая ширхэг хувьцаагаа худалдана. IPO-д санал болгох эцсийн үнийг 11 дүгээр сарын 18-ны лхагва гарагт тогтоож, маргааш нь биржийн арилжааг эхлүүлэхээр байгаа аж.

    ANTHROPIC-GFX.jpg

    Үүнээс гадна хаалттай хүрээнд хувьцаа байршуулах хэлцлээр “Advanced Micro Devices”, “Broadcom”, “Alphabet”-ийн охин компани “Google”, “Micron Technology”, “Microsoft”, “Nvidia” болон “TSMC” хувьцааг нь худалдан авахаар байгааг IPO-ийн баримтад тодотгожээ.

    Хаалттай байршуулалтаас гадна нэмэлт хувьцаа санал болгох эрх буюу “Greenshoe” опционыг бүрэн хэрэгжүүлбэл нийт хөрөнгө таталтын дүн ойролцоогоор 100 тэрбум ам.доллар хүрэхээр байгааг “Bloomberg” тооцоолсон байна.

    Мөн хаалттай хүрээнд хувьцаа байршуулах хэлцлийг оруулж тооцоход “Anthropic”-ийн төлөвлөсөн хөрөнгө таталтын дүн “SpaceX”-ийн 75 тэрбум ам.доллар давж, түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO болох төлөвтэй байгаа аж. Харин хувьцаа санал болгосны дараах зах зээлийн боломжит үнэлгээ нь 1.4 их наяд ам.доллар гэж тооцвол “SpaceX”-ийн IPO хийх үеийн 1.77 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээнээс бага байхаар байна. 

    Cэтгэгдэл бичих