logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    TSMC-ийн борлуулалтын орлого 60 хувиар өсөж, хиймэл оюуны чипийн эрэлт тогтвортой байсныг илтгэлээ
    Edwin Chan
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 11 14:50

    Зургийг: An Rong Xu/Bloomberg

    (Bloomberg) -- Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Taiwan Semiconductor Manufacturing Co.” буюу TSMC компанийн аравдугаар сарын борлуулалт 60 хувиар өслөө. Энэ нь дэлхийн хэмжээнд өрнөж буй хиймэл оюуны дэд бүтцийн бүтээн байгуулалтад тус компанийн гүйцэтгэж буй үүрэг чухал ач холбогдолтойг харуулж байна.

    “Nvidia” болон “Apple”-ийн гол чип нийлүүлэгч тус компанийн борлуулалтын орлого аравдугаар сард 17.9 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь есдүгээр сараар эцэслэсэн улирлын 51 орчим хувийн өсөлтөөс эрчимжсэн үзүүлэлт боллоо. Шинжээчид TSMC компанийг энэ оны сүүлийн гурван сард 63 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамаглаж байна.

    TSMC борлуулалтын өсөлтөө хурдасгаж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөх ажлаа эрчимжүүлсээр байгаа бөгөөд энэ онд хөрөнгө оруулалтын зардал нь дээд тал нь 64 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байгааг дахин баталлаа. Энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр дүн болох юм.

    Cэтгэгдэл бичих