logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    “SoftBank” $7 тэрбумын алдагдал хүлээснээ мэдээлсний дараа хувьцааны ханш нь буурлаа
    Min Jeong Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 11 14:25

    Зургийг: Kentaro Takahashi/Bloomberg

    (Bloomberg) -- Технологийн хөрөнгө оруулагч “SoftBank Group” АНУ дахь дата төвийн төслүүдийнхээ үнэлгээг 3.7 тэрбум ам.доллароор буурууллаа. Түүнчлэн дэлхийн хэмжээнд хиймэл оюунтай холбоотой хөрөнгө оруулалтын үнэлгээ унасны улмаас сүүлийн бараг хоёр жилийн хугацаанд анх удаа алдагдалтай ажилласан байна.

    Тус компани санхүүгийн жилийн II улиралд 7.1 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээснээ мэдээллээ. Энэ нь АНУ дахь дата төвүүдэд шаардлагатай эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг захиалахад төлсөн, буцаан олгогдохгүй урьдчилгаа төлбөрийнхөө үнэлгээг бууруулсантай холбоотой аж.

    SOFTBANK-GFX.jpg

    Харин шинжээчид “SoftBank Group”-ийг дунджаар 129 тэрбум иений ашигтай ажиллана гэж таамаглаж байсан юм.

    Тус компанийн хувьцааны ханш зургаадугаар сард хүрсэн түүхэн дээд түвшнээсээ 50 гаруй хувиар буурсан төдийгүй энэ он гарсаар 20 орчим хувиар буураад байна.

    Cэтгэгдэл бичих