logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    “OpenAI”-ийн III улирлын борлуулалтын орлого 50 орчим хувиар өсжээ
    Rachel Metz
    Rebecca Torrence
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 11 13:20

    Зургийг: Gabby Jones/Bloomberg

    (Bloomberg) -- “OpenAI” компанийн есдүгээр сараар эцэслэсэн улирлын борлуулалтын орлого тус компанийн түүхэнд анх удаа 10 тэрбум ам.доллар хүрлээ. Энэ нь хиймэл оюуны хамгийн сүүлийн үеийн программ хангамжийн эрэлт өндөр байгаатай холбоотойг эх сурвалжууд тодотгож байна.

    “OpenAI”-ийн борлуулалтын орлого өмнөх улирлаас 50 орчим хувиар, өмнөх оны мөн үеэс бараг гурав дахин өсжээ. Тус компани IPO хийх төлөвлөгөөгөө ирэх он хүртэл хойшлуулсны дараа 1.25 их наяд ам.долларын үнэлгээнд суурилсан шинэ санхүүжилтийн үе шатаа дуусгахаар ажиллаж байна.

    “Bloomberg News”-ийн мэдээлснээр дээрх санхүүжилтийн эхний 11 тэрбум ам.долларын хэсгийг саяхан бүрдүүлжээ.

    Cэтгэгдэл бичих