logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Гадаад худалдаа I-X сард $28.8 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 33.5 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 09 09:25
    72

    Зургийг: mongolia.gov.mn

    ГЕГ: Монгол Улс оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын экспорт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 46 хувиар өслөө

    Гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний 10 сарын байдлаар 28.8 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 33.5 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар танилцууллаа. Харин гадаад худалдааны тэнцэл 6.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

    Тайлант хугацаанд экспортод нийт 17.8 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46 хувиар өсжээ. Нийт үнийн дүнгийн 43 орчим хувийг зэсийн баяжмал, 37 хувийг чулуун нүүрсний экспорт эзэлсэн байна. Нийт 88.9 сая тонн нүүрс экспортолсон бол 2.1 сая тонн зэсийн баяжмал гадаад зах зээлд нийлүүлжээ.

    Ганцмод боомтод хийж буй засвар шинэчлэлийн ажилтай холбоотойгоор нүүрсний экспорт наймдугаар сараас хойш 40 орчим хувиар буурсан байна. Тухайн шинэчлэлийн ажил 12 дугаар сар дуустал үргэлжилнэ гэсэн мэдээллийг БНХАУ-ын талаас өгснийг Сангийн сайд мэдээлсэн юм. Үүнтэй холбоотойгоор албаныхан БНХАУ-д ажиллаж, хоногт хил нэвтрэх автомашины тоог нэмэгдүүлэхээр тохиролцсоныг Зам, тээврийн яам мэдээллээ.

    Оны эхний 10 сарын хугацаанд Монгол Улс 77 улсад бараа, бүтээгдэхүүн экспортолсон ч 92.8 хувийг нь БНХАУ-д нийлүүлжээ.

    Нөгөө талдаа нийт импортын 40.8 хувийг БНХАУ-аас, 29 хувийг ОХУ-аас, 8.4 хувийг Японоос импортолсон байна. Оны эхний 10 сард нийт нийт 10.9 тэрбум ам.доллароор бараа,  бүтээгдэхүүн худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 17.1 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Нийт үнийн дүнгийн 24 хувь буюу 2.6 тэрбум ам.доллароор нефтийн бүтээгдэхүүн худалдан авсан бол 877 сая ам.доллароор суудлын автомашин импортолжээ. 74 мянга гаруй суудлын автомашин худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 10 гаруй хувиар буурсан байна.

    Cэтгэгдэл бичих