logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Н.Болор-Эрдэнэ
    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар БНХАУ-ын компани шалгарав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 09 15:35
    106

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн  зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах компаниар БНХАУ-ын “China Nonferrous Metal Industry’s Foreign Engineering and Construction” шалгарлаа.

    Одоогоор  компанитай хэлэлцээр хийх, гэрээний төслийг тохирох, эцсийн хувилбарыг боловсруулах ажлууд хийгдэж байгаа бөгөөд ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар байна.

    Сонгон шалгаруулалтын материалыг олон улсын нээлттэй цахим хуудсанд байршуулж, зэс, металлургийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч 20 гаруй улсын нийт 55 компанид мэдээлэл хүргүүлсэн гэж Засгийн газар мэдээллээ. Үүнээс долоон улсын 13 компани хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналаа ирүүлжээ. Эдгээрээс төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү, эдийн засгийн чадавх зэргийг харгалзан үнэлсэн байна.

    Дээрх төсөл ашиглалтад орсноор ажлын байрыг нэмэгдүүлж,  ашигт малтмалын боловсруулалтыг шат ахиулан хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтойг төслийн багийнхан онцоллоо.

    Мөн катодын зэс боловсруулж, өндөр технологи шингэсэн дараагийн шатны эцсийн бүтээгдэхүүн болох кабель утас, зэс нунтаг, хоолой гэх зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

    Cэтгэгдэл бичих