logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “TMK Energy” өдөрт 971 шоо метр хий олборлож, дээд амжилтаа ахиуллаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 11 11:00
    25

    Зургийг: tmkenergy.com.au

    TMK Energy: АМГТГ "Гурвантэс XXXV" төслийн хийн нээлтийг баталгаажуулсан

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компанийн “Гурвантэс XXXV” төслийн туршилтын цооногуудын хийн олборлолт аравдугаар сард шинэ дээд түвшинд хүрлээ. Өдрийн дундаж хий олборлолт өмнөх сараас 11 орчим хувиар өсөж, 971 шоо метр болсон байна. Шинэ цооног ашиглалтад оруулах, одоогийн цооногуудыг шинэчлэх ажлын үр дүн гарч эхлэхээс өмнө энэхүү өсөлт тохиосныг онцолж буй.

    Тус компани LF-08 шинэ цооногийн өрөмдлөг болон гурван цооногоо шинэчлэн тоноглох ажлыг 11 дүгээр сард дуусгахаар төлөвлөж байна. Ингэснээр LF-08 цооногоос 12 дугаар сарын дундуур хий олборлож эхлэх хуваарьтай байгаа аж. Харин ойролцоох LF-02 цооногийг туршилтын зорилгоор түр зогсоох тул 11 дүгээр сарын нийт олборлолт буурч болзошгүйг анхаарууллаа.

    Мөн Ашигт малтмал, газрын тосны газар “Гурвантэс XXXV” төслийн хийн нээлтийн мэдэгдлийг хүлээн авч баталгаажуулсан нь хайгуулын шатнаас ашиглалтын тусгай зөвшөөрөлд шилжих үйл явцыг урагшлуулах боломж бүрдүүлснийг тодотгож байна.

    Харин “Дашваанжил” групптэй хамтран хэрэгжүүлэх хийнээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх туршилтын төслийн хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг 2027 оны эхний улирал хүртэл түр хойшлуулсан байна. Шинэ цооногуудын олборлолтыг баталгаажуулсны дараа хийн хөдөлгүүрийн хүчин чадлыг тохируулан сонгохоо мэдээллээ.

    Тус компанийн хувьцааны ханш лхагва гарагийн арилжаа нээхэд өөрчлөлтгүй 0.095 австрали доллар байна. Энэ он гарсаар нийт 13.6 хувиар буурсан хөдөлгөөнтэй байгаа юм. 

    Cэтгэгдэл бичих