logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ТӨБЗГ: ТӨК-иуд ₮60 их наядын хөрөнгө удирдаж буй ч хөрөнгийн өгөөж нь 2025 онд 2.9 хувь байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 05 16:00
    92

    Зургийг: Э.Тэнгис

    Төрийн өмчит компаниудыг арилжааны 43, нийтийн үйлчилгээний 58 компани болгон ангилна

    Төрийн өмчит 100 орчим компани 60 орчим их наяд төгрөгийн хөрөнгө удирдаж байгаа ч 2025 оны байдлаар хөрөнгийн өгөөж нь 2.9 хувь болж буурсан байна. 2021-2024 онд эдгээр компанийн хөрөнгийн өгөөж 1.9-9.6 хувьтай байсныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тайланд мэдээлжээ.

    2025 оны аудитлагдсан тайлангаар Төрийн өмчит компаниуд 25.3 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

    6-2.JPG

    Засгийн газар 2027-2030 он хүртэл Төрийн өмчит компаниудын талаар баримтлах өмчлөлийн бодлогын төслийг 11 дүгээр сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа юм.

    Дээрх бодлогыг гурван үе шаттай хэрэгжүүлэхээс эхний шат буюу 2027 он дуусталх хугацаанд суурь шинэчлэл хийнэ. Энэ хүрээнд Төлөөлөн Удирдах Зөвлөл, гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалт явуулж, ногдол ашгийн бодлого, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, аудитын тогтолцоог боловсронгуй болгоно.

    6-3.JPG

    Мөн Төрийн эзэмшлийн хувьцааг худалдах бэлтгэл хангаж, засаглал ил тод байдлыг олон улсын жишигт нийцүүлэхээр төлөвлөсөн байна. 

    Төрийн өмчит компаниудыг үйл ажиллагааны зорилго чиглэлээр нь арилжааны 43, нийтийн үйлчилгээний 58 компани байхаар ангилжээ. Энэхүү өмчлөлийн бодлогын үр дүнд 2030 он гэхэд Төрийн өмчийн 100 орчим компанийн 20-ыг нь нээлттэй хувьцаат компани болгохоор зорьж буйг мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих