logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Walt Disney” зардлаа 20 хувиар бууруулахын тулд олон мянган ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байна
    Thomas Buckley
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 04 09:00

    Зургийг: Ethan Noah Roy/Bloomberg

    (Bloomberg) -- “Walt Disney” компани олон мянган ажлын байрыг цомхотгохоор бэлтгэж байгаа бөгөөд зарим менежертээ жилийн зардлаа 20 хувиар бууруулахыг зөвлөсөн талаар эх сурвалжууд мэдээллээ.

    Тус компанийн Гүйцэтгэх захирал Жош Д’Амаро хэмнэсэн хөрөнгийн тодорхой хэсгийг кино, телевизийн контент, технологи, сэдэвчилсэн парк болон аяллын хөлөг онгоцны бизнест хуваарилахаар зорьж буй аж.

    “Walt Disney” сүүлийн жилүүдэд хэдэн тэрбум ам.доллартой тэнцэх зардлаа танаж, олон мянган ажлын байрыг цомхотгосон бөгөөд энэхүү арга хэмжээ нь ABC, Pixar, ESPN, кино студи зэрэг бүх нэгжид нөлөөлсөн байна. 2025 оны санхүүгийн жилийн эцсийн байдлаар Disney дэлхий даяар 231 мянган ажилтантай байжээ.

    Ерөнхийдөө “Netflix”, “Sony Pictures Entertainment”, “Paramount Skydance” зэрэг бусад энтертайнмент компани ч уламжлалт телевизийн орлого буурч, стриминг үйлчилгээ хэрэглэгчдийн өсөлт саарч буйтай холбогдуулан ажлын байраа цомхотгож байгаа юм.

    Cэтгэгдэл бичих