
Зургийг: ett.mn
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цэвэр ашиг III улирлын байдлаар 1.5 их наяд төгрөг хүрснийг мэдээллээ. 2026 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төлөвлөгөөгөө III улирлын гүйцэтгэлээр 500 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.
Тайлант хугацаанд тус компани 28.8 сая тонн нүүрс борлуулснаар борлуулалтын орлого нь хоёр тэрбум ам.доллар хүрчээ. Борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 68.1 хувиар өссөнөөс гадна төлөвлөгөөгөө 126 хувиар давуулан биелүүлсэн байна.
Харин нүүрс олборлолт нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.4 сая тонн буюу 29 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ингэснээр улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлжээ. Мөн Төрд ногдох ногдол ашгийн өглөгөөс нэг их наяд төгрөг төвлөрүүлснээ мэдээллээ.
Засгийн газар ирэх оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж буй. Тус компанийн нийт хувьцааны 26 орчим хувийг иргэд эзэмшиж байгаа юм.