logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    БНХАУ-ын Төрийн хэвлэл Женсен Хуантай холбоотой тагнуулын мэдээллийг няцааж, хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулав
    Ian King
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 09 14:30
    108

    Зургийг: Jose Sarmento Matos/Bloomberg

    Женсен Хуан БНХАУ-ын тагнуулд сэжиглэгдэж буй эмэгтэйтэй харилцаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрөв

    (Bloomberg) -- БНХАУ-ын Төрийн мэдлийн "Global Times" сонин “Nvidia”-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуаны гэр бүлээс гадуурх харилцаанд Бээжин ямар нэг холбоотой гэх мэдээллийг няцаалаа. Тус хэвлэл АНУ-ын мэдээллийн байгууллагуудыг тагнуултай холбоотой зохиомол мэдээлэл түгээж байна хэмээн буруутгаж, энэ асуудал хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.

    Үндсэрхэг үзэл баримтлалтай “Global Times” сонин АНУ-ын хэвлэлүүд, ялангуяа “The New York Times”-ийг таамаглалд тулгуурласан мэдээллээр “туйлширч байна” гэж шүүмжилсэн байна.

    “Ази төрхтэй хүмүүсийн хэдэн гэрэл зураг, мөн БНХАУ-тай хийх худалдааны хязгаарлалтыг сулруулахыг “Nvidia” өмнө нь дэмжиж байсан явдал л тэдэнд хангалттай байжээ. Өөрсдийгөө ”бодитой” мэдээлдэг хэмээн удаан хугацаанд тодорхойлж ирсэн АНУ-ын хэвлэлүүд яг ийм аргаар түүх зохиодог” гэж тус сонин тайлбар нийтлэлдээ бичжээ.

    Мөн “БНХАУ, АНУ-ын харилцаа сайжирч эхлэх бүрд хэн нэгэн араас нь далдуур цохилт өгдөг” хэмээн мэдэгдэж, хөшигний цаана “сөргөлдөөн өдөөх” оролдлого байж болзошгүй гэж үзсэн ч үүнийг нотлох баримт дурдаагүй байна. “БНХАУ-ын эсрэг зохиомол өгүүлэмж” нь технологи, худалдааны хэвийн харилцааг алдагдуулж, хоёр талын ашиг сонирхолд хохирол учруулна гэж тус сонин анхааруулжээ.

    Үүнээс өмнө “Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуаны ажилтнууддаа илгээсэн мэдэгдэлдээ БНХАУ-ын тагнуул байж болзошгүй гэж АНУ-ын эрх баригчдын сэжиглэж буй эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа хүлээн зөвшөөрөөд байгаа юм. 

    Үүний дараа “Nvidia”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хараат бус гишүүдээс бүрдсэн хороо байгуулж, хөндлөнгийн хуулийн зөвлөхүүдтэй хамтран Женсен Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгахаа мэдэгдээд байна. Үндэсний аюулгүй байдал болон компанийн нууц мэдээлэл алдагдсан гэж үзэх үндэслэл одоогоор байхгүйг Төлөөлөн Удирдах Зөвлөл онцолжээ. Шалгалтын дүн гарах хүртэл Женсен Хуан Гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллахаар байна. 

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг “Сайн хүн” хэмээн тодорхойлж, албан тушаалдаа үлдэхийг дэмжсэн байр суурь илэрхийлжээ.

    Өдгөө 63 настай Женсен Хуаны мэдэгдлийн дараа “Hyperliquid” блокчэйн дээр арилжаалагддаг “Nvidia”-ийн хувьцааны ханшийг дагадаг хугацаагүй фьючерс гэрээний үнэ 2.9 орчим хувиар, “Nvidia”-ийн хувьцааны ханш уртасгасан цагийн арилжаанд дөрвөн хувь давж буурлаа.

    Дата төвийн хөрөнгө оруулалт удаашрах болгоомжлол нэмэгдсэн эмзэг үед дээрх хэрэг хиймэл оюуны салбарын гол компанийн удирдлага, засаглалыг чиглэх эргэлзээг нэмэгдүүлж, хиймэл оюуныг тууштай дэмжигч Женсен Хуаны нэр хүндэд томоохон цохилт болж байна.

    Cэтгэгдэл бичих