logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ЗГ: “Оюу Толгой” ХХК 2027 онд ногдол ашиг олгохоо захидлаар дамжуулан илэрхийллээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 11 15:30

    Зургийг: С.Батсайхан

    “Оюу Толгой” ХХК 2027 онд ногдол ашиг олгоно гэдгээ Сангийн яаманд албан ёсоор захидал хүргүүлж мэдэгдлээ. Энэ талаар “Оюу Толгой” ХХК-иас тодруулахад Засгийн газрын хуралдаанд танилцуулсан агуулга үнэн бодит болохыг баталгаажууллаа.

    Засгийн газар өрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдол ашигт 2027 онд гурван их наяд төгрөг авахаар тооцоолж буйтай холбоотойгоор ирэх онд ногдол ашгийг гурван үе шаттай олгохоор “Оюу Толгой” ХХК төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Мөн энэхүү ногдол ашиг нь компанийн төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад төлбөр хураамжаас гадна төлөх дүн гэдгийг захидалдаа тодотгосон байна.

    Одоогийн хуулиар “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийг Баялгийн сангийн хуримтлалын санд төвлөрүүлж, эрүүл мэнд, боловсрол, ипотекийн төлбөрт зарцуулах зохицуулалттай.

    Энэхүү ногдол ашгийг бэлэн мөнгөөр иргэдэд хуваарилах санаачилгыг 100 мянга гаруй иргэн дэмжиж, Өргөдлийн байнгын хороо хэлэлцэхээр болсон юм. Ногдол ашгийг иргэдийн дансанд хуваарилах шийдвэр УИХ-аас гарвал Засгийн газар хууль биелүүлэх үүрэгтэй учраас ногдол ашгийг иргэдэд олгоно гэдгийг Ерөнхий сайд тодотгож байв.

    Cэтгэгдэл бичих