logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Улсын инфляц 13.4 хувьд хүрснээр Төв банкны зорилтот түвшнээс 5.4 нэгж хувиар давлаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 11 08:25
    28

    Зургийг: С.Батсайхан

    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын хэмжээнд хэрэглээний үнийн индекс аравдугаар сард өмнөх сараас 1.1 хувиар нэмэгдэж, 13.4 хувь болж эрчимжлээ. Энэ нь Төв банкны зорилтот түвшнээс 5.4 нэгж хувиар өндөр түвшин болж байна.

    Инфляц 13.4 хувьтай гарахад дөрвөн нэгж хувийг махны үнэ, 2.8 нэгж хувийг бензин түлш, 2.1 нэгж хувийг импортын барааны үнэ, 4.4 нэгж хувийг дотоодын барааны үнэ бүрдүүлж байна. Эндээс мах, шатахуун, импортын барааны үнийн нөлөө өмнөх оны мөн үеэс эрс эрчимжсэнийг сүүлийн статистик харуулав. Тухайлбал: хэрэглээний үнийн индексийн сагсанд багтдаг АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 3446 төгрөг болж, 1056 төгрөгөөр буюу 33 хувиар нэмэгдсэн бол үхрийн цул нэг кг махны үнэ 41.7 хувиар өсөөд байна.

    11-1.JPG

    Хэрэглээний үнийн индексэд оны II улиралд махны үнийн өсөлт гол нөлөө үзүүлж байсан бол III улирлаас олон улсын зах зээлийн нөхцөл байдлаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Жилийн өөрчлөлтөөр харвал хүнс болон барааны бүлгийн үнийн өсөлт хоёр дахин эрчимжсэн бол үйлчилгээний үнийн өсөлт саарсан дүнтэй байна.

    Төв банк 2026 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд хэрэглээний үнийн индексийг 6+-2 нэгж хувийн түвшинд хадгалах зорилт дэвшүүлээд буй. Оны эхний улиралд хэрэглээний үнийн индекс 7.4 хувь буюу зорилтын орчимд байсан бол дөрөвдүгээр сараас эрчимжиж, сарын дүнгээрээ анх удаа 2.8 хувиар өсөж байсан юм.

    Cэтгэгдэл бичих