logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-ын суурь инфляц хүлээлтийг давснаар бодлогын хүүг өсгөх магадлалыг дэмжив
    Jeffrey Sparshott
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 11 09:00
    85

    Зургийг: Eric Thayer/Bloomberg

    АНУ-ын суурь инфляц гурав дахь сардаа дараалан шинжээчдийн хүлээлтийг давлаа

    (Bloomberg) -- АНУ-ын суурь инфляц аравдугаар сард дахин эрчимжсэнээр Холбооны Нөөцийн банк ирэх сард бодлогын хүүгээ өсгөнө гэсэн хүлээлтийг дэмжлээ. Тодруулбал: хүнс, эрчим хүчний бүлгийг хасаж тооцсон хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.3 хувиар өссөнийг АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо мэдээлэв. Энэ нь гурав дахь сардаа дараалан шинжээчдийн таамгийг давсан тохиолдол болж байна.

    Харин хэрэглээний үнийн ерөнхий индекс сарын дүнгээр 0.4 хувиар өсжээ. Үүнд хүнсний бараа,  бүтээгдэхүүний үнэ дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр дүнгээр нэмэгдсэн нь гол жин дарсан байна.

    US-CPI-GFX.jpg

    Жилийн дүнгээр инфляц 3.33 хувьд хүрсэн нь цалингийн дундаж өсөлт 2.29 хувьтай байснаас өндөр байгаа аж. Амьжиргааны өртгийг гол сэдвээ болгосон кампанит ажлын дараа Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болсон юм.

    Аравдугаар сарын тайлан нь Холбооны Нөөцийн банкны 12 дугаар сарын 8-9-ний өдрийн хурлаас өмнө гарах сүүлчийн инфляцын статистик байсан аж. Эрх баригчдын хувьд инфляц хүлээлтээс өндөр гарсны дараа үнийн өсөлтийг тогтоон барих шаардлага улам нэмэгдэж байна.

    Cэтгэгдэл бичих