
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2022 оны зургаадугаар сараас хойших дээд хурдаар эрчимжлээ. Үүнд эрчим хүчний үнийн өсөлт үйлдвэрүүдийн зардлыг нэмэгдүүлсэн нь голлон нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч энэ нь хэрэглээний үнийн индексэд нөлөөлөөгүй аж.
Үйлдвэрлэгчийн үнэ аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өссөн бөгөөд өмнөх сараас мөн эрчимжсэн үзүүлэлт болж байна.
Харин хэрэглээний үнийн индекс аравдугаар сард 0.7 хувиар өссөн нь өмнөх сарын өсөлтөөс саарсан бөгөөд хүлээлтээс доогуур үзүүлэлт болжээ.
Ойрх Дорнодод үргэлжилж буй хурцадмал байдал болон хиймэл оюунд зарцуулж буй хэдэн их наяд ам.долларын хөрөнгө оруулалт нь газрын тос, металлын үнийг өсгөж байгаа юм. Тиймээс БНХАУ-ын компаниуд зардлын өсөлтөө бүтээгдэхүүний үнэд тусгахад хүндрэлтэй байгааг “Bloomberg” онцоллоо.