
Зургийг: С.Батсайхан
Монгол Улс 2017 оноос хойш нийт 181 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 105 мянга орчим тендер зарласан байна. Жил бүр улсын төсвийн 20 орчим хувийг тендерийн санхүүжилтэд төсөвлөж иржээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг ирэх 12 дугаар сарын 15, 16-нд УИХ зохион байгуулахаар бэлтгэж буйг ажлын хэсгийнхэн мэдээллээ.
Улс орон нутгийн төсвийн хөрөнгө ба Төрийн өмчит компаниудын 2006-2026 оны худалдан авах үйл ажиллагааг хамарна.
Сонсголын үр дүнд хууль эрх зүйн орчныг сайжруулах, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлд тодорхой санаачилгууд дэвшүүлэхээр зорьж буйг тодотгов.
2026 оны хувьд нийт 16.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 24,700 тендер зарлагдсан бөгөөд үүний 37.6 хувь нь өрсөлдөөнгүй буюу ганц оролцогчтой байгааг tender.gov.mn мэдээлжээ.