logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Н.Болор-Эрдэнэ
    X сард гадаадын 3646 иргэнд визийн зөвшөөрөл, 10,680 иргэнд зохих ангиллын виз олгожээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 16 14:55
    316

    Зургийг: Tomohiro Ohsumi/Bloomberg

    Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны аравдугаар сард гадаадын 3646 иргэнд визийн зөвшөөрөл, 10,680 иргэнд зохих ангиллын виз олгосон байна.

    Харин виз олгохоос татгалзсан хугацаа дуусаагүй, бичиг баримтын бүрдэл дутуу, албадан гаргасан хугацаа дуусаагүй зэрэг шалтгаанаар 301 иргэнд виз олгохоос татгалзжээ. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, оршин суух хугацаа нь дууссан ч Монгол Улсаас гарахаас зайлсхийсэн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг хуульд заасан үндэслэлээр есөн улсын 129 иргэнийг албадан гаргасан байна.

    Түүнчлэн 1919 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу 5562 гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл шинээр олгож, 6656 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ.

    Сүүлийн байдлаар Монгол Улсад 131 улсын 50,926 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байна. Тэдгээрийн 67 хувь нь хөдөлмөр эрхлэх, 6238 нь хөрөнгө оруулах, 4278 нь суралцах, 3098 нь гэр бүлийн, 1736 нь цагаачлах, үлдсэн нь бусад шалтгаанаар оршин сууж буйг Гадаадын иргэн, харьяатын газар мэдээллээ. Улсын харьяаллаар авч үзвэл БНХАУ, БНЭУ, ОХУ, БНСУ болон Бангладеш улсын иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих