logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    AmCham Mongolia шинэ дүрмээ баталж, ТУЗ-ийн 4 гишүүнээ шинээр сонголоо
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 17 16:25
    21

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    AmCham Mongolia: 2027 онд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний шинэ хороо байгуулна

    Монгол дахь Америкийн худалдааны танхим (AmCham Mongolia) жилийн ээлжит хурлаараа шинэ дүрмээ баталж, 2027 онд ажиллах Төлөөлөн Удирдах Зөвлөлдөө дөрвөн шинэ гишүүн сонголоо. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шинэ гишүүдэд “Barloworld Mongolia”, “Loveland Solutions”, “Mongolian National Rare Earth Corporation” болон “Eco Energy MP”-ийн Гүйцэтгэх захирлууд сонгогдсон байна.

    Танхимын шинэ дүрмээр Төлөөлөн Удирдах Зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын үүргийг тодорхой зааглаж, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацааг хоёр жилээр тогтоосон байна. Мөн танхимын удирдлага АНУ-ын Элчин сайдтай улирал тутам бодлогын асуудлаар санал солилцоно.

    Энэ онд тус танхимд 11 компани шинээр элссэнээр гишүүн байгууллагын тоо 75 даваад байна. Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиох ирэх онд хөрөнгө оруулалт, татварын шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлэхэд анхаарч, АНУ-ын худалдааны төлөөлөгчдийг Монголд хүлээн авахаар төлөвлөж буйг тодотголоо.

    Түүнчлэн 2027 оны эхээр  зочид буудал, агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарын гишүүн байгууллагуудын оролцоотойгоор аялал жуулчлал, зочлох үйлчилгээний шинэ хороо байгуулахаа онцолсон юм.

    Үүнээс гадна АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Монголд ажиллах хугацаа нь 2027 онд дуусаж магадгүйг мэдээллээ. Тэрбээр 2022 оны 11 дүгээр сард үүрэг ажлаа хүлээн авч байсан юм.

    Cэтгэгдэл бичих