logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ЗГ: 2027 онд ₮2 их наяд хүртэлх дотоод үнэт цаас гаргаж, төсвийн алдагдлыг санхүүжүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 16 15:40
    156

    Зургийг: Э.Тэнгис

    УИХ: Засгийн газрын өр 2027 онд 56.6 их наяд төгрөг хүрч, 2026 оныхоос 11 их наяд төгрөгөөр өсөхөөр байна

    Монгол Улсын Засгийн газар 2027 онд хоёр их наяд төгрөг хүртэлх дотоод үнэт цаас, нэг тэрбум ам.доллар хүртэлх гадаад үнэт цаас гаргана. Мөн гадаад, дотоодоос 2.48 их наяд төгрөг хүртэлх зээл авч, 2027 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр байна.

    Ирэх оны төсөв 41.6 их наяд төгрөгийн зарлагатай, 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай батлаад буй. Энэ нь 2026 оны батлагдсан төсвөөс 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн бол төсвийн тодотголоос 300 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.

    16-2.JPG

    2027 онд “Century-I” бондын төлбөрт 1.6 их наяд төгрөг төлөхөөс гадна гадаад зээлийн үндсэн төлбөрт 1.8 их наяд төгрөг төлнө. Мөн дотоод бондын үндсэн төлбөрийг тооцож, нийт 3.65 их наяд төгрөгийг үндсэн төлбөрт төлөхөөр байгааг төсвийн төсөлд мэдээлсэн юм. Харин өрийн үйлчилгээний төлбөрт нийт 5.23 их наяд төгрөг төлөхөөр байна.

    2027-2030 онд “Century" I-IV бондын үндсэн төлбөрт нийт 1.4 тэрбум ам.долларын төлбөр төлөгдөхөөр байгаа нь төсөв, төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцөд дарамт учруулах эрсдэлтэй байгааг тодотгож байв.

    16-3.JPG

    Үүнээс гадна ирэх онд аймаг, нийслэлд 2.85 их наяд төгрөг хүртэлх үнэт цаас гаргах эрх олгоод буй. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад зориулсан 500 сая ам.долларын үнэт цаасыг 2027 онд бүрэн төлж барагдуулах хуваарьтай байгаа бөгөөд тухайн бондын төлбөрийг дахин санхүүжүүлэхэд Засгийн газар өрийн баталгаа гаргана.

    2027 онд Засгийн газар нийт 6.4 их наяд төгрөг хүртэлх өрийн баталгаа гаргахаар тооцоолжээ. Ингэснээр Засгийн газрын өр 2027 онд 56.6 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 49.6 хувьтай тэнцэхээр байна. Энэ нь 2026 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 11 их наяд орчим төгрөгөөр өсөх дүн юм.

    Засгийн газрын өрийн үлдэгдэл сүүлийн хоёр жилийн дотор 21.2 их наяд төгрөгөөр өссөн нь дунд болон урт хугацаанд өрийн эрсдэлд хүргэх нөхцөл бүрдүүлж буйг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл анхааруулж байв. 

    Cэтгэгдэл бичих