logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Таагүй цаг агаар хэрэглээний зардалд сөргөөр нөлөөлснөөр Японы ДНБ агшлаа
    Yoshiaki Nohara
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 16 11:00
    66

    Зургийг: Kentaro Takahashi/Bloomberg

    Японы өрхийн хэрэглээ III улиралд өмнөх улирлаас 0.3 хувиар буурав

    (Bloomberg) -- Япон улсын эдийн засаг сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа агшсан үзүүлэлттэй гарлаа. Цаг агаарын таагүй нөхцөл байдал өрхийн хэрэглээ буурахад нөлөөлсөн нь дотоодын эрэлт эмзэг хэвээр байгааг харуулж байна.

    Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас даваа гарагт мэдээлснээр тус улсын бодит дотоодын нийт бүтээгдэхүүн III улиралд өмнөх улирлаас  0.1 хувиар агшжээ. Эдийн засагчдын медиан төсөөлөл 0.2 хувьтай байсан юм. Тайлант хугацаанд Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хамгийн том бүрэлдэхүүн хэсэг болох өрхийн хэрэглээ 0.3 хувиар буурчээ.

    Далайн хар салхи, аадар бороо, олон өдөр үргэлжилсэн хур тунадас өрхийн хэрэглээг сулруулсныг Японы Төв банк төлөвийн тайландаа дурдсан байна. Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр Токиод наймдугаар сарын эцсээс 10 дугаар сарын эхэн үе хүртэл 37 өдөр дараалан бороо орсон нь түүхэн дээд үзүүлэлт болсныг бүртгэсэн байна. Мөн амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэглэгчид, ялангуяа тэтгэвэр авагчид зардлаа улам танаж байгааг Төв банк нь онцолжээ.

    Үүнээс гадна иений ханш сул байсантай зэрэгцэн Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас Япон улс түүхий газрын тосны нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлснээр импортын өртөг нэмэгдсэн байна. Ингэснээр цэвэр экспорт дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 0.6 нэгж хувиар доош татсан байна. Харин хиймэл оюунтай холбоотой эрэлт зардлыг дэмжсэнээр компаниудын хөрөнгө оруулалт 1.6 хувиар өсжээ.

    Японы Төв банкны аравдугаар сарын нэгний бизнесийн төлөвийн судалгаагаар томоохон компаниуд 2027 оны гуравдугаар сард эцэслэх санхүүгийн жилд үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтаа 11.3 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж буй нь өмнөх судалгаанаас 0.2 нэгж хувиар буурсан дүн боллоо.

    Cэтгэгдэл бичих