logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Улаанбуудайн импорт I-X сард 142,000 тонн болж, өмнөх оны мөн үеэс 8.4 дахин өслөө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 16 09:35
    120

    Зургийг: С.Батсайхан

    ХХААХҮЯ: 2026-2027 онд улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангана

    Улаанбуудайн импорт оны эхний 10 сард 142 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 8.4 дахин, 2024 оны мөн үетэй харьцуулахад 68.6 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

    Монгол Улсын жилийн хэрэгцээний гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянга орчим тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай гэсэн тооцооллыг салбарын яам танилцуулж байсан юм. Энэ онд дотоодын гурилын үйлдвэрүүдийн хэрэгцээг хангахад 150 мянган тонн улаанбуудай импортоор авах тооцоолол гарчээ.

    Оны эхний есөн сарын хугацаанд дотоодын гурил үйлдвэрлэл 122 мянган тонн болсон нь өмнөх оны мөн үеийн дүнтэй ижил түвшинд байна. Харин энэ намар улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангах хэмжээний ургац хураан аваад байгаа аж.

    Хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185 мянган тонн улаанбуудай нөөцөлснийг салбарын яам мэдээллээ.

    Мөн дотоодын гурил үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээл болгож 120 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай олгож буй.

    Үүнээс гадна хүнсний ногооны импорт 122.7 мянган тонн болж, найман хувиар өссөн бол  цагаан будаа, улаанбуудайн гурил, өндөгний импорт 14-26 хувиар буурчээ.

    Ирэх онд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд Засгийн газар 100 мянган тонн улаанбуудай, 12 мянган тонн хүнсний ногоо, 20 мянган тонн махны нөөц бүрдүүлэх санхүүжилтийг 2026 оны төсвийн тодотголоор батлаад байна.

    Cэтгэгдэл бичих