
Зургийг: AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид дотоодынхоо үнийн өрсөлдөөнөөс зайлсхийх зорилгоор олон улсын зах зээлд бизнесээ тэлж буй ч юанийн ханшийн өсөлт ашгийн үзүүлэлтэд нь сөргөөр нөлөөлж байна.
Юанийн дотоодын зах зээл дэх ханш энэ он гарсаар ам.долларын эсрэг 4.6 хувиар чангараад байгаа юм. Ингэснээр Азийн валютуудаас хоёр дахь өндөр өсөлттэй валют болж буй.

Валютын ханшийн өсөлтөөс үүдсэн дарамт нь тус улсын автомашин үйлдвэрлэгчдийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж буй олон улсын борлуулалт нэмэгдэж буй үетэй давхцаж байна.
БНХАУ-ын дотоодын эрэлт суларч байгаа энэ үед цахилгаан автомашины тэргүүлэх хоёр үйлдвэрлэгчийн III улирлын нийлүүлэлтийн 40 орчим хувийг олон улсын зах зээл бүрдүүлжээ. Энэ нь валютын ханшийн хэлбэлзэл санхүүгийн үзүүлэлтэд нь илүү хүчтэй нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байна.