logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Goldman: Алт бүх цаг үеийн дээд түвшнээ дахин шинэчлэхэд 2 жил шаардагдана
    Yvonne Yue Li
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 17 09:15
    158

    Зургийг: Anindito Mukherjee/Bloomberg

    Инфляцын дарамт өндөр буй энэ үед алтны үнэ сүүлийн 14 сарын доод түвшиндээ ойролцоо тогтворжив

    (Bloomberg) -- 2026 оны эхээр алтны үнэ ердөө нэг сарын дотор 30 гаруй хувиар өсөж, түүхэн дээд цэгээ шинэчилсэн ч дахин энэ түвшинд хүрэхэд хоёр жил шаардагдаж магадгүй гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид үзэж байна.

    Холбооны Нөөцийн банк мөнгөний бодлогоо үргэлжлүүлэн чангаруулах төлөвтэй байгаа нь аливаа хүүгийн өгөөж өгдөггүй алтны ханшид дарамт болж, ойрын хугацаанд хэлбэлзэл өндөр хэвээр байхыг тус банк анхаарууллаа. Харин АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ эргээд бууруулж эхэлмэгц биржээр арилжаалагддаг сангуудын эрэлт сэргэснээр алтны үнэ 2028 оны эцэс гэхэд унц нь 5600 ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ.

    GOLD-GFX.jpg

    Алтны үнэ нэгдүгээр сарын эцсээр унц нь 5600 орчим ам.доллар хүрч, бүх цаг үеийн дээд түвшнээ тогтоосноос хойш энэ онд тааруу гүйцэтгэлтэй байгаа юм. Хиймэл оюуны хөрөнгө оруулалтын эрсдэл, бондын өгөөжийн огцом өсөлт болон бодлогын хүүгийн хүлээлт алтны эрэлтийг сулруулснаар үнэ нь он гарсаар бараг 11 хувиар буураад буй. Ингэснээр сүүлийн 10 гаруй жилийн хамгийн уналттай жилээ үдэх төлөвтэй байна.

    Даваа гарагт алтны ханш 0.7 хувиар суларч, 2025 оны есдүгээр сараас хойших доод түвшинд хаагдлаа. Сүүлийн байдлаар бараг өөрчлөлтгүй, унц нь 3855 ам.доллар орчимд хадгалагдаж байна.

    Cэтгэгдэл бичих