logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “SouthGobi Sands”-д Татварын ерөнхий газраас $7.1 саяын татварын торгууль ногдуулав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 13 16:35
    166

    Зургийг: southgobi.com

    “SouthGobi Resources” оны эхний хагас жилийн байдлаар ашигт ажиллагаанд шилжээд байна

    “SouthGobi Resources” компанийн Монгол дахь 100 хувийн эзэмшлийн охин компани “SouthGobi Sands”-д татварын аудитын шалгалтаар 7.1 сая орчим ам.долларын торгууль ногдууллаа. Тус компанийн удирдлага шалгалтын дүнг хүлээн зөвшөөрч, давж заалдахгүй, захиргааны журмаар гомдол гаргахгүй байхаар шийдвэрлэснээ 11 дүгээр сарын зургаанд Хонконгийн Хөрөнгийн биржид мэдэгдсэн байна.

    Монголын Татварын ерөнхий газар “SouthGobi Sands”-ийн 2022-2023 оны санхүүгийн тайланд  иж бүрэн аудитын шалгалт хийсний үр дүнг аравдугаар сарын 23-нд албан ёсоор хүргүүлжээ. Улмаар шилжүүлгийн үнэ тогтоолт, төлөгдөөгүй татварын өр, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татвартай холбоотой торгууль ногдуулсан байна.

    “SouthGobi Sands” мэдэгдэл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах боломжтой байсан ч Монгол дахь хараат бус татварын зөвлөхөөс зөвлөгөө авч, шалгалтын дүнг үнэлсний дараа гомдол гаргахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

    Цаашид компанид мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх шинэ нөхцөл байдал үүсвэл хувьцаа эзэмшигчид болон боломжит хөрөнгө оруулагчдад тухай бүр мэдээлэхээ илэрхийлжээ.

    “SouthGobi Resources” компани энэ оны эхний хагас жил 18.7 сая ам.долларын үйл ажиллагааны ашигтай ажиллаж, ашигт ажиллагаанд шилжсэнээ мэдээлээд буй.

    “SouthGobi Resources” компанийн хувьцааны ханш энэ он гарсаар 6.7 хувиар буурч, 1.8 хонконг доллароор арилжаалагдаж байна. 

    Cэтгэгдэл бичих