
Зургийг: monros.mn
“Монголросцветмет” ТӨҮГ 2027 онд орлогоо 446.1 тэрбум төгрөг хүргэхийг зорьж буйгаа мэдээллээ. Энэ нь 2025 оны нийт орлогоос 20 орчим хувиар өсгөх зорилт болж байна. Ингэснээр улс, орон нутгийн төсөвт 82.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Өндөр өртөгтэй бүтээгдэхүүний хэмжээг бууруулж, зах зээлд илүү үнэ хүрдэг жоншны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх замаар үр ашгаа өсгөнө.

Алт, хайлуур жонш, төмрийн хүдрийн олборлолт, баяжуулалт, хайрга, дайрга, элс үйлдвэрлэл, геологи хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус үйлдвэр дулааны цахилгаан станцын өргөтгөл болон ФФ-97 жонш баяжуулах үйлдвэрийн төслүүд хэрэгжүүлж байна.
Үүнээс гадна хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх, ажиллах орчноо сайжруулах асуудлыг ирэх оны бизнес төлөвлөгөөнийхөө чухал зорилтуудын нэг болгож буйгаа мэдээлжээ.