logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Ivanhoe Atlantic” Пакистанд зэсийн хайгуул хийхээр “Mari Energies”-тэй тохиролцов
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 13 09:35
    137

    Зургийг: mining.com

    “Ivanhoe Atlantic” компани Пакистаны “Mari Energies”-тэй ашигт малтмалын хайгуулын боломж судлах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсныг Mining.com мэдээллээ. Ингэснээр тус компани Өмнөд Азийн зах зээлд хөл тавьж байна.

    Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Роберт Фридланд Пакистаны ашигт малтмалын хөрөнгө оруулалтын форумын үеэр дээрх тохиролцооны талаар зарлаж, тус улсад Төлөөлөгчийн газар нээх бэлтгэл ажлаа эхлүүлснийг мэдэгджээ. Одоогоор “Mari Energies”-ийн охин компани Пакистанд зэс, алтны хайгуулын хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа аж.

    Мөн Роберт Фридланд эрх тэгш түншлэл байгуулах зорилготойгоо хэлсэн ч талуудын эзэмшил 50, 50 хувьтай байх эсэхийг баталгаажуулаагүй байна. Санхүүгийн нөхцөл, хайгуулын ажлын цар хүрээ болоод эцсийн гэрээ байгуулах хугацааны талаар талууд мэдээлсэнгүй.

    Cэтгэгдэл бичих