
Зургийг: mining.com
БНХАУ-ын газрын ховор элементийн хоёр том үйлдвэрлэгчийн ашиг 2026 оны эхний есөн сард бараг хоёр дахин өссөнийг Mining.com мэдээллээ. Нийлүүлэлтийн хяналт чангарч, үнэ нэмэгдсэнээр дэлхийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой энэхүү зах зээлд БНХАУ-ын байр суурь улам бэхэжсэнийг онцолж байна.
Тайлант хугацаанд хөнгөн төрлийн газрын ховор элемент үйлдвэрлэлээр дотооддоо тэргүүлэгч “China Northern Rare Earth” компани 547.2 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласнаа мэдээлжээ. Мөн хүнд газрын ховор элементээр дагнадаг “China Rare Earth Resources and Technology” компани оны эхний есөн сард ашгаа бараг хоёр нугалж, 61.1 сая ам.доллар хүргэсэн байна.
Газрын ховрын нийлүүлэлтийн илүүдлийг хязгаарлаж, үйлдвэрлэлийг цөөн компанид төвлөрүүлэх Бээжингийн бодлого дотоодын үйлдвэрлэгчдийн ашгийг нэмэгдүүлэхэд түлхэц болжээ.
АНУ-ын үйлдвэрлэгчид БНХАУ-ын газрын ховор элементээс ихээхэн хамааралтай хэвээр байгаа тул эдгээр хязгаарлалт Дональд Трамптай хийх худалдааны хэлэлцээнд Ши Жиньпинд давуу тал олгож байна.