logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    БНХАУ-ын төмрийн хүдрийн хэлцэл худалдааны дүрэм зөрчиж болзошгүйг Австрали улс анхааруулав
    Paul-Alain Hunt
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 16 11:40
    46

    Зургийг: Carla Gottgens/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын Төрийн дэмжлэгтэй худалдан авагч “China Mineral Resources Group” (CMRG) төмрийн хүдэр нийлүүлэгчидтэй хийж буй хэлэлцээрээр олон улсын худалдааны дүрмийг зөрчиж болзошгүй гэж болгоомжилж буйгаа Австралийн Эрдэс баялгийн сайд Мадлен Кинг анхаарууллаа.

    Мөн тэрбээр “Тус групп төмрийн хүдрийн үнийг бууруулахаар нийлүүлэгчидтэй хэлэлцэж байгаа бөгөөд хэрвээ зах зээл дэх нөлөөгөө ашиглан үнийг зохиомлоор бууруулбал дүрэм зөрчсөн явдал болно” гэж дурдсан байна. Иймд Австралийн төмрийн хүдэр нийлүүлэгчид өөр зах зээлд худалдан авагчдынхаа хүрээг тэлнэ гэж найдаж буйгаа тодотгожээ.

    БНХАУ-ын ган үйлдвэрлэгчид төмрийн хүдрээ голчлон Австрали, Бразилаас авдаг.  Далайгаар тээвэрлэдэг төмрийн хүдрийн дэлхийн эрэлтийн 70 гаруй хувийг БНХАУ дангаараа бүрдүүлдэг тул тус группийн үнийн хэлэлцээ зах зээлд хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна.

    Cэтгэгдэл бичих