logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Ж.Болд: “Түмэн Шувуут” ХК I-IX сард 178 сая өндөг үйлдвэрлэж, 46 хувийн өсөлт үзүүллээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 12 11:40
    116

    Зургийг: tumenshuvuut.mn

    Ж.Болд: “Түмэн Шувуут” ХК III улирлын байдлаар 104 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаад байна

    “Түмэн Шувуут” ХК 2026 оны эхний есөн сард 178 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 46 хувиар өссөн дүн болсныг тус компанийн Гүйцэтгэх захирал Ж.Болд цахим хуудастаа мэдээллээ.

    Энэ оны зургаадугаар сард “Түмэн Шувуут-3” фермийн бүтээн байгуулалт бүрэн дуусаж, ашиглалтад орсон юм. Ингэсээр  жилд 250 сая ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай болж өргөжиж, дотоодын хэрэглээний 40-50 хувийг хангах боломжтой болоод буй.

    12-4.JPG

    “Түмэн Шувуут” компанийн борлуулалтын орлого III улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 54 хувиар өсөж, 104 тэрбум төгрөг хүрээд байна.

    Түүнчлэн тайлант хугацаанд 31.1 мянган тонн улаанбуудай худалдан авсан нь 57 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Мөн тэжээлийн үйлдвэрлэл 35 хувиар өсөж, 39 мянган тонн хүрсэн байна.

    12-5.JPG

    Тус компанийн хувьцааны ханш энэ он гарсаар 37.5 хувиар эрчимжээд байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 97.7 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

    Cэтгэгдэл бичих