logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    2027 оны санхүүгийн жилийн эхний сард АНУ-ын төсөв $404 тэрбумын алдагдалтай гарлаа
    Yash Roy
    Laura Curtis
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 13 09:15
    16

    Зургийг: Aaron Schwartz/Bloomberg

    АНУ-ын төсвийн алдагдал энэ онд 2.2 их наяд ам.доллар хүрэх төлөвтэй

    (Bloomberg) -- АНУ-ын төсвийн алдагдал аравдугаар сард 404 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 42 хувиар өслөө. Тус улсын Сангийн яамны мэдээлснээр аравдугаар сарын нэгнээс эхэлсэн санхүүгийн жилийн эхний сард төсвийн зарлага 12 хувиар өсөж, 773 тэрбум ам.доллар хүрсэн бол орлого нь есөн хувиар буурч, 369 тэрбум ам.доллар болсон байна.

    Батлан хамгаалах, эрүүл мэндийн зардал болон хүүгийн төлбөр нэмэгдсэн нь нийт зарлагыг өсгөлөө. Үүний зэрэгцээ  тариф болон аж ахуйн нэгжийн татварын буцаан олголт нэмэгдсэн нь орлогыг бууруулсан байна. Хэдий тийм боловч Дээд шүүхийн шийдвэртэй холбоотойгоор тарифын буцаан олголтын хэмжээ зунаас хойш саарсан аж. Нийт тарифын орлого 19.2 тэрбум ам.доллар байсан нь 2025 оны аравдугаар сартай харьцуулахад 39 хувиар буурчээ.

    US-DEFICIT-GFX.jpg

    АНУ-ын Сангийн яамны тооцооллоор төсвийн алдагдал нь энэ онд бага зэрэг нэмэгдэж, 2.2 их наяд ам.доллар хүрэх төлөвтэй байгаа аж. Өнгөрсөн санхүүгийн жилд зарлага татварын орлогоос хэт давж, бодлогын хүү өссөнөөр хүүгийн зардал эрс нэмэгдсэн тул АНУ-ын төсвийн тэнцэл 1.99 их наяд ам.долларын алдагдалтай гарсан байна. Энэ нь  дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьтай тэнцэх дүн болж буй.

    АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний гурван  хувьд хүртэл бууруулахыг зорьж байгаагаа мэдэгдсэн юм. Хэдий тийм боловч тарифыг нэмэгдүүлэхээс бусад тохиолдолд зарлага танах эсвэл орлогыг өсгөх тодорхой төлөвлөгөө танилцуулаагүй байна.

    Cэтгэгдэл бичих