logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дэлхийн Банк: Хөгжиж буй орнуудад 800 сая ажлын байрны хомсдол шинэ эрсдэл дагуулна
    David Stringer
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 12 10:40

    Зургийг: Dimas Ardian/Bloomberg

    Дэлхийн Банк: Хамгийн бага орлоготой орнуудад Төрийн санхүүжилт чухал байна

    (Bloomberg) -- Дэлхийн Банкны мэдээлснээр хөгжиж буй орнуудад ирэх 15 жилд 800 сая ажлын байрны хомсдол үүсэх төлөвтэй байна. Тодруулбал: энэ хугацаанд хөгжиж буй орнуудад ойролцоогоор 1.2 тэрбум залуус 18 нас хүрэх ч ердөө 400 сая орчим ажлын байр шинээр бий болгоно гэдгийг Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Ажай Банга Туркийн Анталья хотноо болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр хурлын үеэр анхаарууллаа. “Энэхүү зөрүү нь ядуурал, хөгжил цэцэглэлт, хүн амын шилжилт хөдөлгөөн болон тогтвортой байдалд ноцтой үр дагавар авчирна” гэж тэрбээр мэдэгджээ.

    WB-POPULATION-GFX.png

    Дэлхийн Банк зургаадугаар сарын 30-наар эцэслэсэн санхүүгийн жилд хөгжиж буй орнуудад нийт 230 тэрбум ам.долларын санхүүжилт хуваарилсан байна. Үүнээс 112 тэрбум ам.долларыг хувийн капипал эзэлсэн нь 2022 оноос гурав дахин өссөн үзүүлэлт боллоо.

    Хувийн хөрөнгө татах түвшин дундаас доогуур болон дундаас дээш орлоготой орнуудад өссөн ч бага орлоготой орнуудад хүрэх хөрөнгийн урсгал өөрчлөлтгүй байсан аж.

    WB-PRIVATE-CAPITAL-GFX.jpg

    Энэ нь хамгийн бага орлоготой орнуудад Төрийн эх үүсвэр ямар чухал болохыг харуулж буйг Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Ажай Банга тодотгов. Түүний хэлснээр хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд тэсвэртэй байдлаа нэмэгдүүлэхийн тулд хөгжлийн илүү сайн загвар шаардлагатай байна.

    Cэтгэгдэл бичих