logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ЗГ: 2030 он гэхэд ядуурлын түвшнийг одоогийн 27 хувиас 15 хувь хүртэл бууруулахыг зорьж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 09 12:00
    318

    Зургийг: mongolia.gov.mn

    Агаарын навигацийн хоёр дахь нөөц төвийг 2027 онд Сайншандад ашиглалтад оруулна

    2030 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.доллар хүргэх, одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшнийг 15 хувь хүртэл бууруулахаар зорьж буйг Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн иргэдтэй уулзах үедээ танилцуулсан байна.

    Мөн 2030 он гэхэд эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Ирэх онд 17 мянган ажлын байр бий болгохоор тооцоолж байгаа аж. Цаашлаад ган, зэс боловсруулах цогцолбор, нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк зэрэг төслийн үр дүнд 41 мянган ажлын байр бий болохыг тодотгосон байна.

    Мөн 2027 онд 25 мянган айлыг орон сууцжуулна. Ипотекийн зээлийн санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгохыг мөн онцоллоо.

    Дорноговь аймагт барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулснаар аж үйлдвэрийн бүс болгон хөгжүүлнэ. Мөн дотоодын түлш, шатахууны хэрэглээний 50 хувийг хангахыг мэдээлэв.

    Үүнээс гадна Дорноговь аймгийн Сайншанд дахь Агаарын навигацийн төвийн ажлыг эрчимжүүлж, шуурхай ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Тус төвийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж.

    Улаанбаатар хот дахь Агаарын навигацийн үндсэн төвөөс 463 км зайд байрлах дээрх  төв нь иргэний нисэхийн салбар дахь стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болохыг онцоллоо.

    Монгол Улс нислэгийн хөдөлгөөнийг зөвхөн Улаанбаатар хот дахь төвөөс удирдаж ирсэн бөгөөд одоогийн нислэгийн хөдөлгөөний удирдлага нэг өдөр тасрахад 250 мянган ам.долларын хохирол учрах эрсдэлтэй аж.

    Нислэгийн хөдөлгөөний удирдлагын хоёр төвтэй болсноор нислэгийн аюулгүй байдлыг олон улсын стандартад хүргэж, олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлагуудыг хангана.

    Үүнээс гадна аялал жуулчлал, уул уурхай, үйлчилгээний салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлж, бүс нутгийн эдийн засаг тэлнэ. Тус төв ашиглалтад орсноор говийн бүсэд 200 гаруй байнгын ажлын байр бий болохыг мэдээлэв. 

    Cэтгэгдэл бичих