
(Bloomberg) -- Европын хэд хэдэн улсад бямба гарагт дата төвүүдийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж, иргэд нийгэм болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар санаа зовниж буйгаа илэрхийллээ.
Дублин хотноо 2000 орчим хүн жагсаалд оролцсон бол Финландын Хельсинки хотноо 1300 орчим хүн цугларсан байна. Мөн Финландын хэд хэдэн жижиг хотод эсэргүүцлийн жагсаал болсон талаар тус улсын “Yle” телевиз мэдээлжээ.
Орон нутгийн ардчилал, уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн иргэний бүлгүүдийн эвсэл болох "Stop Dirty Data Centres"-ийн төлөөлөгчид хиймэл оюуны дата төвүүдийн хяналтгүй тэлэлтийг зогсоож, ардчиллаа технологийн томоохон компаниудын ашиг сонирхлын барьцаанд оруулахгүй байхыг зорьж буйгаа мэдэгдлээ.
Бямба гарагийн жагсаалын өмнө баасан гарагт Амстердам хотод эсэргүүцлийн ажиллагаа болж, “Microsoft”-ийн дата төвийн дэргэд хэдэн зуун жагсагч цагдаа нартай мөргөлдсөний улмаас нэг хүн баривчлагдсан байна.