logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Бодлогын хүү өснө гэсэн болгоомжлол нэмэгдэж, алтны үнэ $4000-ын босгоос доошлов
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 12 09:40
    63

    Зургийг: Edwin Koo/Bloomberg

    (Bloomberg) -- Холбооны Нөөцийн банк ирэх сард болох хурлаараа бодлогын хүүг өсгөнө гэсэн хүлээлт өндөр байгаа энэ үед алтны үнэ унц нь 4000 ам.долларын босгоос уналаа.

    Сүүлийн байдлаар алтны ханш 0.4 хувиар суларч, унц нь 3970 ам.доллар орчимд арилжаалагдаж байна. Үүнээс өмнөх арилжаагаар нэг гаруй хувиар буурсан юм.

    GOLD-GFX.jpg

    Арилжаанд оролцогчид бодлогын хүү 0.25 нэгж хувиар нэмэгдэх магадлалыг бүрэн үнэлгээндээ тусгаад буй. Зарим шинжээчид бүр 0.5 нэгж хувиар өсгөх боломжтой гэж үзэж байна. Ингэснээр богино хугацааны бодлогын хүүгийн өөрчлөлтөд мэдрэг АНУ-ын Засгийн газрын хоёр жилийн хугацаатай бондын өгөөж мягмар гарагт 18 суурь нэгжээр өсжээ.

    Мөн “Bloomberg Dollar Spot Index” нэг орчим хувиар чангарсан нь алтны үнэд дарамт болж байна.

    Cэтгэгдэл бичих