
Зургийг: Al Drago/Bloomberg
(Bloomberg) -- АНУ бензин шатахуун, дизель түлшний ирэх оны үнийн төсөөллөө нэмэгдүүлсэн нь Ойрх Дорнодын нийлүүлэлт сэргэж буй ч хэрэглэгчдэд ирэх үнийн дарамт дорвитой буурахгүйн дохио боллоо.
АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба дэлхийн түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна гэсэн таамагт үндэслэн бензин шатахууны жижиглэнгийн дундаж үнийн төсөөллөө галлон тутамд 3.56 ам.доллароос 3.73 ам.доллар болгон нэмэгдүүлжээ.
Мөн брент төрлийн газрын тосны үнэ энэ сард дунджаар баррель нь 104 ам.доллар, 12 дугаар сард 99 ам.доллар байна гэж тооцоолсон байна.
Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны баррелийн ханш 92 ам.доллар орчимд хадгалагдаж байна. Зах зээлд Ираны дайн эцэслэнэ гэсэн хүлээлт нэмэгдсэнээр мягмар гарагт үнэ нь 3.7 хүртэлх хувиар буурсан юм.
Мөргөлдөөнийг эцэслэх талаар дотоодын шахалттай тулгарч буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд цаашид нэмэлт цохилт өгөх шаардлагагүй гэж мэдэгджээ.