logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Лондоны хөнгөн цагааны зах зээлд сүүлийн 30 жил тохиогоогүй нийлүүлэлтийн хомсдол нүүрлэв
    Mark Burton
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 12 10:00
    76

    Зургийг: Oliver Bunic/Bloomberg

    (Bloomberg) -- Лондоны Металлын биржид хөнгөн цагааны нөөц 1990 оноос хойших доод түвшинд хүрч, шууд нийлүүлэх металлын үнэ эрс өслөө.

    Лхагва гарагт хөнгөн цагааны спот үнэ гурван сарын хугацаатай гэрээний үнээс тонн тутамдаа 147 ам.доллароор даваад байна. Энэ нь сүүлийн 30 гаруй жилийн бүртгэл дэх хамгийн өндөр зөрүү юм.

    Үлдсэн нөөцийн ихэнх нь хоёрхон арилжаалагчийн мэдэлд төвлөрсөн нь гэрээний хугацаа дуусахад металл нийлүүлэх үүрэгтэй талуудад дарамт болж байна.

    Түүнчлэн металл нийлүүлэлтийг нэг өдрөөр хойшлуулах өртгийг илэрхийлдэг үнийн зөрүү 2021 оноос хойших дээд түвшинд хүрлээ. Энэ нь биржийн агуулахад үлдсэн бага хэмжээний металлын төлөөх өрсөлдөөн ширүүсэж байгааг харуулж байна.

    Cэтгэгдэл бичих