logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-Ираны хэлэлцээнд ахиц гарахгүй байгаа энэ үед газрын тосны үнэ тогтворжив
    Kanoko Matsuyama
    Grant Smith
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 12 09:20
    61

    Зургийг: AFP/Getty Images/Bloomberg

    Саудын Арабын газрын тосны гарц аравдугаар сард 26 хувиар өсөж, сүүлийн жилүүдийн дээд түвшинд хүрлээ

    (Bloomberg) -- АНУ болон Ираны яриа хэлэлцээнд ахиц гарах ямар ч дохио ажиглагдахгүй байгаа ч газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинтэйгээ ойролцоо тогтворжлоо.

    Сүүлийн байдлаар WTI төрлийн газрын тосны үнэ 0.5 хувиар буурч, баррель нь 86 ам.доллар орчимд арилжаалагдаж байна. Харин брент төрлийн газрын тосны ханш лхагва гарагт 1.4 хувиар өссөнийхөө дараа баррель нь 92 ам.долларт тогтворжжээ.

    SAUDI-OIL-GFX.jpg

    Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резаи дотоодын хэвлэлдээ ярилцлага өгөх үедээ “Техран баяжуулсан цөмийн материалаасаа “нэг ч атомыг” гадаад улсын хяналтад шилжүүлэхгүй” гэж мэдэгдсэн байна. Энэ нь АНУ-ын тавьж буй гол нөхцөлүүдийн нэг юм.

    Энэ он гарсаар брент төрлийн газрын тосны үнэ 50 гаруй хувиар өссөн ч мөргөлдөөн намжих хүлээлт нэмэгдэж, Ойрх Дорнодын нийлүүлэлт сэргэснээр 11 дүгээр сард эрс буураад буй. Тухайлбал: дэлхийн тэргүүлэх газрын тос экспортлогч болох Саудын Арабын олборлолт аравдугаар сард 26 хувиар өсөж, сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшинд хүрснийг OPEC-ийн тайланд дурджээ. Энэ нь дайн дуусаагүй, Ираны танкеруудыг онилсон халдлага үргэлжилж буй ч Персийн булангийн орнууд нийлүүлэлтээ сэргээж чадсаныг харуулж байна.

    Cэтгэгдэл бичих