logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Бодлогын хүүг өсгөх хүлээлт нэмэгдсэн үед алтны үнэ $4000 орчимд хадгалагдаж байна
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 11 11:20
    58

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын инфляц өндөр гарч, Холбооны Нөөцийн банкны эрх баригчид мөнгөний хатуу бодлогыг дэмжсэн мэдэгдлүүд хийснээр алтны үнэ өмнөх өдрийн уналтаа хадгалж байна.

    Мягмар гарагт 2.6 хувиар суларсны дараа алтны ханш үл ялиг сэргэж, унц нь 4030 ам.доллар орчимд арилжаалагдаж байна. Харин өмнөх арилжаагаар огцом өссөн АНУ-ын Засгийн газрын бондуудын өгөөж болон ам.долларын индекс тогтворжлоо.

    INFLATION-AIMGUUDAAR-GFX-OK.jpg

    Арилжаанд оролцогчдын АНУ-ын Холбооны Нөөцийн банк 12 дугаар сард бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт давамгайлж байгаа юм. Зээлийн өртөг өсөх нь хүүгийн өгөөж өгдөггүй алтанд дарамт болох бол ам.доллар чангарах нь ихэнх худалдан авагчдын хувьд алтыг илүү үнэтэй болгож байна.

    Cэтгэгдэл бичих