
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Эдийн засагчийг дагах
Bloomberg TV Mongolia
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Bloomberg TV Mongolia
Ам.долларын ханш IX сараас хойших өндөр дүнгээр чангарав
Melos Ambaye
Anya Andrianova
Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 11 10:10
Орчуулсан: Э.Мөрөнгуа
59
Зургийг: Prakash Singh/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын инфляц шинжээчдийн хүлээлтээс өндөр гарсан нь Холбооны Нөөцийн банк ирэх сард бодлогын хүүг өсгөнө гэх хүлээлтийг бататгаж, ам.долларын ханш есдүгээр сараас хойших хамгийн өндөр дүнгээр чангарлаа.

АНУ-ын хэрэглээний үнийн гол үзүүлэлт гурав дахь сардаа дараалан шинжээчдийн хүлээлтээс давж эрчимжсэний дараа мягмар гарагт “Bloomberg Dollar Spot Index” 0.5 орчим хувиар өсөв. Ингэснээр ам.долларын ханш голлох бүх валютын эсрэг чангарсан байна. Үүнээс Норвегийн крон, австрали доллар болон швед крон ам.долларын эсрэг тус тус багадаа 0.8 хувиар суларлаа.
Мөн Японы иен ам.долларын эсрэг 0.6 хүртэлх хувиар сулрах хөдөлгөөн гарчээ.
Cэтгэгдэл бичих