logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Туркт эхэлсэн COP31 бага хурлаар хиймэл оюун бүх ярианы гол сэдэв болно гэж банкнууд үзэж байна
    Alastair Marsh
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 09 15:45
    183

    Зургийг: Burak Kara/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- Дэлхийн бараг 200 улсын төлөөлөгчид Туркийн Анталья хотноо даваа гарагт эхэлсэн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хуралд оролцож, ирэх хоёр долоо хоногийг өнгөрүүлнэ.

    Хиймэл оюунтай холбоотой хөрөнгө оруулалтын өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдаж буй энэ үед COP31 бага хурлаар дээрх технологийн урт хугацааны нөлөөг өөрчилж чадах хэлцлүүдийн үндэс суурийг тавина гэж банкны салбарын удирдагчид найдаж байна. Тухайлбал: “Barclays Plc”-ийн Тогтвортой болон шилжилтийн санхүүжилт хариуцсан группийн тэргүүн Даниэл Ханна “Хиймэл оюун нь бүх хэлэлцүүлэгт хөндөгдөнө. Энэ нь цэвэр эрчим хүчний өсөлтийг хурдасгаж, уур амьсгалын зарим технологийг өргөжүүлэхэд туслах урт хугацааны арилжааны эрэлт бий болгож чадна” гэж мэдэгджээ. 

    unnamed.webp

    Хиймэл оюуныг уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх боломжит шийдэл гэж үзэх хандлага нь тодорхой хэмжээний маргаан дагуулдаг. Энэхүү технологийн эрчим хүч, ус, газрын хэрэглээ нь дата төвүүдийн эсрэг олон нийтийн хөдөлгөөнийг эрчимжүүлээд зогсохгүй уур амьсгалын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд хиймэл оюуны нүүрстөрөгчийн ул мөрийг “түгшүүр төрүүлэхүйц том” гэдгийг анхааруулж байгаа юм.

    Одоогоор хиймэл оюуны уур амьсгалд үзүүлэх нөлөөллийн талаар эцсийн, нэгдсэн тооцоо байдаггүй. Хэдий тийм боловч тус технологийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээ хурдацтай нэмэгдэж байгаа нь маргаангүй юм. Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг хиймэл оюуны дата төвүүдийн цахилгааны хэрэглээ 2030 он гэхэд гурав дахин нэмэгдэнэ гэж дөрөвдүгээр сард мэдээлж байв. Одоогоос дөрөвхөн жилийн дараа хиймэл оюуны бус дата төвүүдийг багтаасан нийт дата төвүүд дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлтийн ойролцоогоор гурван хувийг бүрдүүлнэ гэж тооцоолжээ.

    unnamed (1).webp

    COP31 бага хурлыг зохион байгуулагчийн хувиар Турк улс хиймэл оюуныг дэлхийн дулаарлыг хурдасгах бус, харин тэмцэхэд туслах байдлаар ашиглах нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх талаар технологийн салбартай хамтран ажиллахаа амласан юм. Гэхдээ хиймэл оюуныг өргөн хэмжээнд нэвтрүүлэхийн тулд цахилгаан сүлжээг өргөтгөж, шинэчлэхэд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай аж. 

    Турк улс 2035 он гэхэд дэлхийн эрчим хүчний хэрэглээний 35 хувийг цахилгаанаас хангах талаар улс орнуудыг тохиролцоонд хүргэхийг энэ удаагийн хурлын гол зорилгуудын нэгээр нэрлээд буй. Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн есдүгээр сарын тооцооллоор энэхүү үзүүлэлт одоогоор 23 хувьтай байна.

    Cэтгэгдэл бичих