logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Дэлгэрзаяа
    COP31 бага хурлын эхний өдөр хөгжиж буй орнуудын санхүүжилтийн асуудлаар санал зөрөлдөөн үүслээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 11 16:40
    51

    Зургийг: Chris McGrath/Getty Images/Bloomberg

    COP31 бага хурлаар Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, уур амьсгалын санхүүжилт, хөгжиж буй орнуудын дэмжлэг, хүлэмжийн хийн бууралт, эко технологи шилжүүлэлт болон цаг агаарын онц үзэгдлийн нөлөөллийг хэлэлцэнэ

    НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал буюу COP31 хурлын эхний өдөр хөгжиж буй орнуудын санхүүжилтийн асуудлаар санал зөрөлдөөн үүслээ.

    Африкийн бүлгээс дэвшүүлсэн дасан зохицох санхүүжилтийг гурав дахин нэмэгдүүлэх, худалдаа ба уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар тусгай хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг гурван саналыг хурлын албан ёсны хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсангүй. Харин эдгээр асуудлыг бусад хэлэлцүүлгийн хүрээнд хөндөх боломжтойг даргалагч тал мэдэгдсэн байна.

    Мөн санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж байгаа эсэхээс үл хамааран түүний бодит үр өгөөж, зээлийн нөхцөл ч маргааны гол сэдэв болж байна. “Care” байгууллагын дүн шинжилгээгээр олон нийтийн уур амьсгалын зээлийн эргэн төлөлт 2020 онд 6.9 тэрбум ам.доллар байсан бол 2024 онд 20.1 тэрбум ам.доллар болж, бараг гурав дахин өсжээ. Ийм нөхцөлд хөгжиж буй орнууд санхүүжилтийг зөвхөн нэмэгдүүлэх бус, зээлээс илүү буцалтгүй тусламж хэлбэрээр олгохыг шаардаж байна.

    Харин Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилтийг эрт сэрэмжлүүлгийн системтэй холбох туршлагаа танилцууллаа. Монголын төлөөлөгчид гамшиг тохиолдсоны дараа хохирлыг барагдуулах бус, эрсдэлийг урьдчилан тооцож санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх тогтолцоог хөгжүүлэх зорилтоо танилцуулсан байна.

    Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд хамгийн их өртөж буй орнуудын нэг бөгөөд сүүлийн 80 гаруй жилд агаарын дундаж температур дэлхийн дунджаас хэд дахин нэмэгдэж, нутаг дэвсгэрийн 81.9 хувь цөлжилтөд өртөж, аюултай үзэгдлийн давтамж эрс өссөнийг онцоллоо. 

    Түүнчлэн ус, цаг уурын ажиглалтын сүлжээг шинэчлэх, хиймэл оюун ухаанд суурилсан урьдчилсан мэдээ нэвтрүүлэхэд олон улсын түншлэл, хөрөнгө оруулалт татахыг Монголын талаас оролцогчид уриалсан байна.

    Cэтгэгдэл бичих